• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Этиопт айлчилж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-05-05 17:08:43

           Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кечян 4-ний өдрөөс эхэлж Этиопт айлчилж, Хятад Этиоп хоёр улсын арван хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Тэд хамтдаа сэтгүүлчидтэй уулзах үед Ли Кэчян, Хятад улс болон Африкийн орнууд зовлон жаргалаа хамтатгаж, хамтдаа хөгжин, соёл иргэншлээсээ харилцан суралцаж, найрамдал хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэх шаардлагатай байна гэжээ.

           Мөн өдөр Хятад Этиопын ерөнхий сайдын хэлэлцээ цаг гаруй үргэлжилж, Ли Кэчян Хайле Мариам нар сэтгүүлчидтэй уулзаж, дараа нь хоёр улсын хамтын ажиллагааны арав гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь хоёр ерөнхий сайдын хэлэлцээний бодит үр дүнг харуулсан юм.

           Ли Кэчян,"Этиопын дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбар, аж үйлдвэрийн хүрээлэнгийн нээлт, ардын амьжиргааг сайжруулах, нийгэм соёлын солилцоо, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа зэрэг олон талаар бид чухал нийтлэг ойлголтонд хүрсэн бөгөөд баримт бичгүүдэд гарын үсэг зурах үед хамт байлцсан юм" гэжээ.

           Тэрээр, Этиопын тал эдийн засгийн тусгай бүс болон аж үйлдвэрийн хүрээлэн байгуулахыг Хятадын тал дэмжиж, Этиопын талтай туршлагаа үнэнчээр хуваалцаж, тухайн нутагт тохирох шилдэг үйлдвэрлэл, техникийг Этиопын талд шилжүүлж, үйлдвэр болон хөнгөн аж үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Хятадын аж ахуйн нэгжийг сайн орчноор хангаж тус дөхөм үзүүлэхийг Этиопын талаас хүсэж байна гэжээ.

           Хайле Мариам, Этиоп Хятад тал бүрийн хамтын ажиллагаа өрнүүлж, Этиопын эдийн засгийн өсөлт болон хөгжил дэвшлийг дорвитой ахиулсан юм. Хятадын бүр олон аж ахуйн нэгж Этиопод хөрөнгө оруулахыг хүсэж байгаа бөгөөд тэдэнд олон талаар тус дөхөм үзүүлэх болно гэжээ.

           Ли Кэчян, "Хятадын тал Этиоп болон Африк тивийн улсуудын эдийн засгийн хөгжлийг үргэлж дэмжиж ирсэн явдалд Этиоп улс талархаж байна. Этиоп болон Африк тив бол Хятадын үнэнч анд найз, Этиоп, Хятадын харилцаа болон Африк, Хятадын харилцаа бол харилцан итгэлцэл, харилцан ойлголцол болон харилцан ашигтай байх үндэс суурь дээр тогтсон юм. Хятад улс хөгжиж буй хамгийн том орны хувьд Африкийн хөгжлийг дэмжих асар их боломжтой" гэжээ.

           Ли Кэчян сурвалжлагчтай уулзахдаа, Хятад, Африкийн орнууд жаргал зовлонгоо хамтатгах, хамт хөгжих, соёл иргэншлээ харилцан суралцах найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа улам гүнзгийрүүлэх ёстой. Хятад улс Африк тивийг дэмжиж буй нь дэлхийн дэглэмд чухал нэгэн туйл болсон бөгөөд Хятад, Африк хамтаар хөгжих нь дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй байдал, хамтарсан өсөлтийг ахиулахад тустай хэмээн дурдсан байна.

           Ли Кэчян, "Хятад хөгжиж буй орнуудын хамгийн том улс бол харин Африк тив хөгжиж буй орнууд төвлөрсөн хамгийн том эх газар. Бидний хамтын хөгжил харилцан ашиг хүртээж амжилтанд хүрэх бөгөөд дэлхийн хөгжлийг улам тэнцвэртэй болгож, өсөлтийг улам өргөн дэлгэр болгох болно. Бид хөгжихийн зэрэгцээ шинийг бүтээхийг хүснэ. Африк тивийн ажлын байрыг олшруулж, Африкийн биологийн олон төрөлт чанар, экологийн орчныг хамгаалахад бэлэн байна" Этиопыг зэрэг Африк тивийн орнуудтай хамтдаа хичээж, Хятад Африк тивийн харилцааг улам хурдтай хөгжүүлж, Хятад Африк тив төдийгүй дэлхийд ашиг хүртээхийг Хятадын тал хүсэж байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе