• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Киргизийн парламентын даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-06 21:46:41

       6-д Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дэжян Бээжинд Киргизийн парламентын дарга Асылбек Жээнбековтой уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр Жан Дэжян Хятад Киргиз хоёр талаараа "Зүүн Туркестан" бүлэглэлийг хамарсан терроризм, хагалан бутаргагчид болон хэд туйлшран даврагчдад цохилт өгөх хамтын ажиллагааг хууль цаазын талаас баталгаажуулахаа илэрхийлжээ.

       Жан Дэжян хэлэхдээ, Киргиз бол Хятадын чухал хөрш орон. Хятад улс Киргизтэй найрсаг хөрш, найрамдалт түншлэлийн дипломат харилцаагаа цаашид хөгжүүлж, дотно, үнэнч, ашигтай, багтаамжтай байх үзэл баримтлалаар харилцаж, стратегийн түншлэлийн харилцааны шинэ шаардлагын дагуу хоёр орны хооронд байгуулсан бүхий л салбар дахь нийтлэг ойлголтуудыг бүх талаар хэрэгжүүлж, Хятад Киргизийн харилцааг тасралтгүй урагшлуулахыг хүсэж байна гэжээ.

       Уулзалтын дараа Жан Дэжян болон Асылбек Жээнбеков "БХАТИХ болон Киргизийн Парламентын хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зуржээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе