|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 5-ны үдээс өмнө Аддис Абаба дахь Африкийн холбооны төв байранд Африкийн холбооны дарга Зуматай уулзсан байна.
Ли Кэчян хэлэхдээ, Африкийн холбоо нь Африкийн орнуудын нягтрал дэвшлийн нэгэн далбаа болох бөгөөд Африк дэлхий дахинд түүний нөлөө улам их болж байна. Хятадын тал Хятад болон Африкийн холбооны харилцааг стратегийн өндөр төвшин болон алс ирээдүйтэй гэж үзсээр ирсэн юм, Африкийн энх тайван болон аюулгүйн байдлыг Хятад улс тууштай дэмжинэ. Хятадын тал Африкийн талтай хөдөө аж ахуй, аж үйлдвэржилт, ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг салбарт харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Мөн хүн хүч, газрын баялгийг нээн хөгжүүлэх болон сургаж дадлагажуулах зэрэгт туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэжээ.
Зума хэлэхдээ, Африкийн холбоо Африк Хятадын харилцааны хөгжилд нэн идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
Уулзалтын дараа, Ли Кэчян, Зума нар хоёр талын эдийн засаг, техник, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Хятад Африк найрсаг хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэх мэдэгдэл болон ядуурлыг буруулах хамтын ажиллагааны хөтөлбөр нийтэлжээ. \Г.С\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |