• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Этиопт хурдны замын барилгыг дуусгах ёслолд ороцов

CRI       (GMT+08:00) 2014-05-07 10:00:52

      5-нд Етиопт Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тус улсын ерөнхий сайд Хайлемариам Дессалены хамт Аддис Абеб-Адама хурдны авто замын нэгдүгээр хугацааны барилгын ажлыг дуусгах ёслолын үйл ажиллагаанд оролцож, хоёр дахь хугацааны төслийн барилгыг эхлүүлэн тууз хайчиллаа.

      Аддис Абеб-Адама хурдны авто замын урт 78 км. Этиоп болон Зүүн Африкийн бүс нутагт тавигдаж буй анхны хурдны авто зам бөгөөд Хятадын аж ахуйн нэгж Хятадын технологи болон барилгын стандартыг ашиглан бүтээн байгуулж байгаа юм.

      Хайлемариам хэлсэн үгэндээ, уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд гаргасан Хятадын талын хүчин зүтгэлд талархаж буйгаа илэрхийлээд, хурдны авто замын бүтээн босголт, хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд шинэ гараа болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

      Мөн өдөр Ли Кэчян Хайлемариамын хамт Дорнын аж үйлдвэрийн парктай танилцав.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе