|
|
||
6-ны үдээс өмнө Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Этиопын ерөнхийлөгч Мулатугийн хамт Аддис Абаба дахь Лета эмнэлэгт очиж, катаракт мэс заслыг төлбөргүй хийх Хятадын хүмүүнлэгийн үйлсийн ашиг тусыг хүртэж буй Этиопын өвчтнүүдийг эргэж очсон байна.
Ли Кэчян, Хятадын эмчилгээний баг хагас зууны турш Африкийн 51 орноор явж, тухайн нутгийн эмч сувилагч нартай хамт Африкийн 200 мянга гаруй өвчтөнийг эмчилж эдгээсэн юм. Хойшид Хятадын засгийн газар, ард түмний зүгээс Этиоп болон Африкийн орнуудад чанартай тусламж олгож, хоёр талын эм эмнэлэг, эрүүлийг хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, олон түмэн иргэдэд аз жаргал бэлэглэх болно. Хятад Этиоп, Хятад Африкийн ард түмэн гэрэлт ирээдүйн зүг хамтдаа урагшилна гэдэгт итгэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |