|
|
||
Сурвалжлагч 7-ны өдөр Жомолунгма оргилын улсын дархан цаазтай бүсийн удирдлагын газраас мэдээлснээр, тус газар болон Ван Кэ буяны сан хамтран Жомолунгма оргилын цоохор ирвэсийг хамгаалах бүсийг албан ёсоор байгууллаа. Тус төв Жомолунгма оргилын цоохор ирвэсийг хамгаалах үйл ажиллагааны индэр байсаар ирсэн юм.
Жомолунгма оргилын улсын байгалийн дархан цаазтай бүсийн удирдах газрын дарга Цао Тяньтан, ирэх гурван жилд Ван Кэ буяны сан Жомолунгмагийн цоохор ирвэс судлах ажилд 5 сая юаний хөрөнгө оруулж болно гэжээ. Цоохор ирвэс бол улаан номд орсон амьтан. Судалгаагаар Хятадын цоохор ирвэсийн тоо хулсны баавгайгаас ч цөөн байгааг олж тогтоосон юм.
Жомолунгма оргилын байгалийн дархан цаазтай бүс байгуулагдсан 20 гаруй жилд зэрлэг амьтныг үр ашигтай хамгаалж, цоохор ирвэсийн тоо толгой түргэн нэмэгдсэн юм. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |