|
|
||
5-р сарын 6-ны орой, Нигерийн ерөнхийлөгч Гүүдлак Жонатаны урилгаар Хятадын ерөнхий сайд Ли Кэчян гэргийнхээ хамт Абужагийн нисэх онгоцны буудалд газардаж, Нигерид хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ.
Ли Кэчян, Нигери бол Африкийн хамгийн том эдийн засгийн цогц, Хятадын Африк дахь хамтын ажиллагааны чухал түнш орон юм. Хятад Нигери хоёр орны дээд давхаргын харилцаа нягтарч, стратегийн түншийн харилцаа тасралтгүй хөгжиж байгаа тул хоёр талын удирдагчид хоёр орны харилцаа, харилцан сонирхож буй асуудлуудаар санал бодлоо солилцож, энэ айлчлалаар уламжлалт найрамдлаа бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа төлөвлөхийг хүсэж байна гэжээ.
Айлчлалын явцад, Ли Кэчян дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга Швабын урилгаар Абужад болох дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дээд хэмжээний 24 дэх бага хуралд оролцож, Африкийн зарим орны удирдагчидтай уулзах юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |