|
|
||
Саяхан Хятадын Ус ашиглалтын яамнаас Хятадын хөдөө тосгоны ундны усны аюулгүй байдлын ажлын талаар видео хурал хийлгэлээ. Ирэх таван жилийн төлөвлөгөөний зорилтоо цагтаа биелүүлэхийн тулд энэ хоёр жилд 110 сая хөдөөгийн иргэд болон хөдөө тосгоны 15 сая 350 мянган багш сурагчдын ундны усны аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэн, төвлөрүүлэн ус хангах хэмжээг 73% байснаас 80%-д хүргэх хэрэгтэй гэж Ус ашиглалтын яамны сайд Чэнь Лэй хэлжээ.
2005 оноос хойш хөдөө тосгоны ундны усны аюулгүй байдлын төсөл хэрэгжүүлжээ. Үүнд, төвлөрүүлсэн усаар хангах төсөл 370 гаруй мянга , тусад нь усаар хангах 1 сая 300 мянган төсөл хэрэгжүүлэн, 410 сая хөдөөгийн иргэд болон 32 сая хөдөөгийн багш сурагчдын ундны усны аюулгүй байдлыг баталгаажуулсан байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |