|
|
||
Хятадын ОУР-гийн мэдээ, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 7-ны үдээс өмнө Абуджад Нигерийн Ерөнхийлөгч Жонатантай хэлэлцээ хийжээ.
Хятад болон Нигери улс нь Ази , Африкийн хамгийн том эдийн засгийн цогц, хамгийн олон хүн амтай улс орон билээ. Хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр талын ард иргэдэд төдийгүй бүс нутаг болоод дэлхийн хөгжил цэцэглэлт ашигтай юм гэж Ли Кэчян хэлжээ.
Хэлэлцээний дараа, хоёр орны удирдагч хоёр талын эдийн засаг техник, эм эмнэлэг, эрүүл мэнд, дэд бүтэц, агаарын тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Хоёр тал бас Хятад Нигерийн хамтарсан мэдэгдэл нийтэлсэн байна.
Хэлэлцээний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Ли Кэчян хэлэхдээ, Хятад Нигери бол хамтын ажиллагааны чухал түнш, хоёр талд хөгжлийн аз тохиож байна гэжээ.
Жонатан хэлэхдээ, ирэх онд болох Нигери Хятадын стратегийн түншийн харилцаа тогтоосон 10 жилийн ойг тохиолдуулан Хятадын талтай стратегийн харилцаа холбоогоо улам эрчимжүүлж, худалдаа , харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг өргөтгөж, төмөр зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт , агаарын тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг түлхүү ахиулж, хоёр орны харилцааг шинэ үе шатанд оруулахад Нигери бэлэн байна гэжээ. \Г.С\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |