|
|
||
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 8-нд Абужа хотод Дэлхийн эдийн засгийн 24 дэх чуулга уулзалтын Африкийн дээд хэмжээний уулзалтын өргөтгөсөн хуралд оролцож, "Африк тивийн хөгжлийг шинэ шатанд гаргая" сэдвээр илтгэл тавив.
Ли Кэчян, хамарсан өсөлт болон зам тээврийн дэд бүтцийн байгуулалтыг чухалчлах нь зүйтэй. Хятад улс Африкийн талтай хамтран ажиллаж, Африк тивийн хурдны төмөр замын сүлжээ, хурдны авто замын сүлжээ, бүс нутгийн агаарын тээврийн сүлжээг бүтээн байгуулна. Африк тивийн эх газрын хэлхээ холбоог нэмэгдүүлж, хөрөнгө санхүүжилт, хүн хүч, технологийн дэмжлэг олгон, Африкийн улс оронтой тэргүүний технологи, удирдлагын менежментээ өчүүхэн ч харамгүй хуваалцахад бэлэн байна. Түүнчлэн Хятад улс ажиллах хүч их шаарддаг аж үйлдвэрийн зохистой салбаруудаа Африк тив рүү шилжихийг дэмжинэ. Мөн Африк тив үр тарианы ургацаа нэмэгдүүлэхийг дэмжинэ. Хятад улсаас Африкт олгож буй тусламж ямар ч улс төрийн болзолгүй зарчим баримтлах бөгөөд Африкийн орнуудын дотоод хэрэгт гар дүрэхгүй. Тааламжгүй нөхцөл шаардлага тавихгүй, харин боломжийн хүрээнд туслалцаагаа өргөтгөж, туслалцааны чанараа сайжруулах болно гэж хэллээ.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга Клаус Шваб, Нигерийн ерөнхийлөгч Гүүдлак Жонатан нар тус тусын тавьсан илтгэлдээ, Хятад улсын Африкийн тухай бодлого болон Африк, Хятадын хамтын ажиллагааг нааштай үнэлээд, Хятад улс Африк тив болон дэлхийн хөгжилд идэвхтэй хувь нэмрээ оруулсан, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Африк тивийн улс орнууд Хятад улстай хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлж, Африк тив болон дэлхийг хамарсан өсөлт, тогтвортой хөгжлийг хамтаар урагш ахиулахад бэлэн байна гэж тэмдэглэжээ.
\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |