• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юй Жэншэн Японы төлөөлөгчидтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-05-09 19:31:14

    УТЗЗ-ийн бүх хятадын хорооны дарга Юй Жэншэн 9-ний өдөр Ардын их хурлын ордонд Такеши Нодагаар ахлуулсан Японы Либерал ардчилсан нарын Ази Африкийн асуудал судлаачдын төлөөлөгчидтэй уулзав.

    Юй Жэншэн, Хятад улс Хятад Японы найрсаг хөршийн харилцааг хөгжүүлэхийг чухалчлан үзэж, Хятад Японы улс төрийн 4 баримт бичгийн үндсэнд түүхээр сургамж болгож, ирээдүйд чиглэсэн үзэл баримтлалын дагуу хоёр орны харилцааг хөгжүүлэхийг санаачилдаг. Хятад Японы харилцааг сайжруулахад түүхийн ба Дио Юй Дао арлын асуудал зэрэг асуудлуудыг сайтар зохицуулах ёстой. Улс орны бүрэн эрх ба үндэстний нэр хүндэд холбогдсон асуудлын тухай Хятадын талын байр суурь нь гуйвшгүй юм. Хятад Японы харилцааг хөгжлийн зөв замналд оруулахаар хүчин чармайлт гаргахыг Японы олон салбарын зүтгэлтнээс хүсэж байна гэжээ.

    Такеши Нода, Япон Хятадын одоогийн байдалд бид санаа зовж байна, хоёр тал хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Япон Хятадын улс төрийн 4 баримт бичгийн үндсэнд хоёр орны харилцааг хэвийн хөгжлийн байдалд түргэхэн оруулахыг хүсэж байна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе