|
|
||
9-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Анголын ерөнхийлөгчийн ордонд тус улсын ерөнхийлөгч Хосе Эдуардо Дос Сантостой хэлэлцээ хийсэн юм.
Ли Кэчян, Хятад Ангол хоорондоо гүн зузаан нөхөрлөлтэй. Хятад Анголын харилцааг Хятадын тал ихэд чухалчилж, "хөгжил, тогтвортой байдал, ажил эрхлэлт" зэрэг талаар Анголтой харилцан хэлбэрэлтгүй дэмжихэд бэлэн байгаа бөгөөд хоёр орны харилцааг улам их хөгжүүлэх болно гэжээ.
Тэрээр, Анголын талтай хамт, хоёр орны хамтын ажиллагааны явцад засгийн газрын удирдах үүргийг улам чангатгаж, хөгжил төлөвлөлтийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талт хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээг түргэн байгуулах болно. Хятад Анголын хамтын ажиллагааг ахиулан үйлдвэрлэлийн хөгжил тийш чиглүүлж, эрчим хүч, дэд бүтэц, банк санхүү, хөдөө аж ахуй, хотжилт, үйлдвэрлэл зэрэг салбарын бодитой хамтын ажиллагааг ахиулна.
Анголоор гол болгосон аж ахуйн бүсийн чанартай агаарын шугам байгуулж, бүсийн дотор саадгүй нэвтрүүлнэ. Иргэдийн харилцаа, нийгэм соёлын солилцоог улам нягтруулж, хоёр ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ. Хятадын аж ахуйн нэгж Анголд хөрөнгө оруулж, ажил эрхлэх явдлыг Хятадын засгийн газар дэмжинэ. Хятадын хөрөнгө оруулалтанд Анголын тал нөхцөл боломжоор хангаж, Хятадын талын байгууллага нэгж, хүн хүчний аюулгүй байдлыг баталгаажуулахыг хүсэж байна гэжээ.
Хосе Эдуардо Дос Сантос, Хятад улс бол Африк болон дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалах чухал хүчин юм. Мөн Анголын түшигтэй найз, сайн түнш билээ. Урт хугацааны турш Хятадын талаас үзүүлсэн үнэтэй дэмжлэгт Анголын тал талархаж байна. Харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, олон улс, бүс нутгийн үйл хэргээр хамтрахад бэлэн байна гэжээ.
Хэлэлцээрийн дараа, хоёр орны удирдагч хоёр талт эдийн засгийн технологи, эм эмнэлэг, банк санхүү, хүн хүчний солилцоо зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад байлцсан юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |