|
|
||
Анголд айлчилж буй Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Анголын цагаар 9-ний өдөр тус улсын ерөнхийлөгчийн ордонд ерөнхийлөгч Хосе Эдуардо Дос Сантостай хэлэлцээ хийснийхээ дараа, сэтгүүлчидтэй уулзаж сонирхсон асуултанд нь хариулсан байна.
Ли Кэчян, Ангол бол Хятадын хамтын ажиллагааны чухал түнш, хоёр тал харилцан нэг нэгэндээ хөгжлийн боломж бий болгож байна. Миний ерөнхийлөгч Дос Сантостай хийсэн уулзалт хэлэлцээ баялаг агуулгатай үр дүнтэй болсон. Хоёр тал ажлын хэсэг байгуулж, Хятад Анголын чухал салбарууд бүх талаар хамтран ажиллахаар төлөвлөсөн юм. Анголын талд асар их эрэлт хэрэгцээтэй байгаа дэд бүтцийн сэргээн босголтын ажлыг Хятадын үйлдвэрлэх чадавх, технологи, нөөцийн давуу талтай уялдуулж, энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хоёр тал зөвшөөрсөн. Технологийн туршлагаа Анголын талтай харамгүй хуваалцаж, хүмүүнлэгийн хэлхээ холбоогоо ойр дотно болгоход Хятадын тал бэлэн байна. Анголын талд боловсон хүчний нөөц бэлтгэж, залуусыг ажлын байраар хангахад туслалцаа үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Анголын ерөнхийлөгч Сантос, Хятад бол Анголын сайн найз, итгэлт түнш бөгөөд хоёр орны харилцаа харилцан хөнгөлөлттэй, харилцан ашигтай харилцаа юм. Хятадын талтай олон салбарын харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хятадын аж ахуйн нэгж, иргэдийг Анголд хөрөнгө оруулан аж ахуй эрхлэхэд аюулгүй, таатай нөхцлөөр хангаж өгнө гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |