|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-ны өдөр Кенийн үндэсний ордонд Кенийн ерөнхийлөгч Ухуру Кениаттатай хэлэлцээ хийсний дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзжээ.
Ли Кэчян, Хятад Кени дипломат харилцаа тогтоосон хагас зууны турш, хоёр орны харилцаа олон улсын бэрхшээлийг даван туулж, эцэстээ эрүүл саруул тогтвортой хөгжлийн замаар замнасан юм. Ерөнхийлөгч та 2013 онд Хятадад амжилттай айлчилж, Ши Жиньпин даргатай хоёр орны харилцааг эрх тэгш харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, хамтдаа амжилтанд хүрэх бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг байгуулсан.
Кенийн талтай дээд зиндааны хэлхээ холбоо, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүж, ашиг сонирхол болон томоохон асуудлаар үргэлжлэн харилцан туслалцаж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ухуру Кениатта, Кенийн засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс ерөнхий сайд Ли Кэчянг Кенид айлчлахыг халуун дотноор хүлээн авч, Хятадын ерөнхий сайд асан Жөү Эньлай Африк тивд айлчилсан 50 жилийн ойн үеэр, ерөнхий сайд Ли Кэчяний Африкт хийсэн айлчлал бүрэн дүүрэн амжилттай боллоо. Энэ нь Африк Хятадын шинэ хэлбэрийн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэх болно гэжээ.
Ерөнхий сайд Ли Кэчян болон ерөнхийлөгч Ухуру Кениатта нар хэлэлцээ хийсний дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзжээ. Ли Кэчян хоёр талын худалдааг хэрхэн тэнцвэртэй байлгах асуудлын талаар, худалдаа болон хөрөнгө оруулалт бол хоёр талын харилцааны чухал үндэс суурь мөн. Хятад улс гадаад худалдаанд ашгийн хойноос огт хөөцөлдөөгүй. Худалдааны хөгжил зах зээлээс шалтгаална, Кени улс худалдааны бүтээгдэхүүнээ Хятадад борлуулахад дөхөм үзүүлэх бөгөөд Хятадын аж ахуйн нэгж Кенид хөрөнгө оруулан ажил эрхлэхийг урамшуулна. Тэрчлэн Кенийн аж үйлдвэрийн бүсийн байгуулалтанд идэвхтэй оролцож, тэдэнд туслан бүтээгдэхүүнээ боловсруулах чадавх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх болно гэжээ.
\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |