|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 11-нд Найробийн үндэсний ордонд Кенийн Ерөнхийлөгчийн хамт сэтгүүлчидтэй уулзан, Хятад Африкийн хамтарсан Кенийн Момбас-Найробийн төмөр замын барилгын ажлын талаар танилцуулсан байна.Уг арга хэмжээнд Уганд, Руанда, Өмнөд Суданы ерөнхийлөгчид болон Зүүн Африкийн зарим улс орны удирдагчид оролцжээ.
Ли Кэчян хэлэхдээ, өнөөдөр бид Момбас-Найробийн төмөр замын төсөлд гарын үсэг зурсныг хамтдаа гэрчиллээ. Энэ бол зөвхөн эхлэл, Хятад улс энэ төмөр замыг дорнод Африкийг дэд бүтэцтэй холбож, зам харилцааны цогц сүлжээ байгуулахын үлгэр жишээ болгон Кенитэй хамтран зүтгэхэд бэлэн байна гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Африкийн улс орнууд эдийн засгаа хөгжүүлэхэд дэд бүтцийн байгуулалтад түшиглэнэ. Хятад улс энэ салбарт арвин туршлага, ажиллах хүчний нөөцтэй. Хятадын тоног төхөөрөмж чанарын баталгаатай, өртгийн хувьд давуу талтай. Хятад Африк хоорондын хамтын ажиллагаа нь эрх тэгш, хамтдаа ялалт байгуулах явдал болно. Хятадын аж ахуйн нэгж энэ төслийг нарийн төлөвлөн хэрэгжүүлж, Африкийн онцлогт тохируулан чанарын баталгаатай тоног төхөөрөмжөөр хангахын зэрэгцээ орон нутагт ажлын байрыг өргөтгөн, нутгийн ажилтныг бэлтгэн сургаж, ажиллаж удирдах туршлагыг эзэмшүүлнэ. Хятадын аж ахуйн нэгж ажиллах хугацаандаа тухайн орон нутгийн хуулийг сахиж, зан заншлыг нь хүндэтгэн, нийгмийн хариуцлагатай байхыг бид шаардана гэжээ.
Кени, Уганда улсын Ерөнхийлөгч нар үг хэлж, уг төслийн ач холбогдолыг онцлон дурьдаад, энэ нь Хятад улс амлалтаа биелүүлдгийг харуулаад зогсохгүй Хятад Африкийн хамтын ажиллагааны хүч чадлын илэрхийлэл боллоо гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |