• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Африкийн зам тээврийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-12 10:47:17

      Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 11-ний өдөр Найробийн үндэсний ордонд Кенийн Ерөнхийлөгч Кеньята, Угандагийн Ерөнхийлөгч Мусевени, Руандагийн Ерөнхийлөгч Кагаме, Өмнөд Суданы Ерөнхийлөгч Киль зэрэг Зүүн Африкийн орнуудын удирдагчид болон Танзани, Брунди, Африкийн Хөгжлийн банкны төлөөлөгч нартай Кенийн Мобаса-Найроби хоорондын төмөр замын төслийн Хятад Кенийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд хамтдаа оролцож үг хэлсэн байна. Уг төслийг Хятадын компани гүйцэтгэх юм байна.

       Ли Кэчян хэлэхдээ, улс орон хөгжихөд, зам тээврийн дэд бүтцийг урьдчилан байгуулах ёстой. Талуудтай төмөр замын барилгын ажлын талаарх туршлагаас хуваалцаж, зураг төсөл хийх, барилга байгуулалт, тоног төхөөрөмж, хүн хүчин бэлтгэх, төслийн хөрөнгө оруулалт зэрэг талаар хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ.

      Мобаса-Найроби хоорондын төмөр зам бол Кенийн сүүлийн 100 гаруй жилийн түүх дэхь шинээр байгуулж байгаа анхны төмөр зам юм. Зүүн Африкийн төмөр замын сүлжээг цаашид сайжруулах нь зүүн Африкийн орнуудын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, улс орнуудын эдийн засгийн хөгжлийг ахиулах болно. Хятадын дэмжлэг туслалцаанд баярлаж байна гэж Зүүн Африкийн орнуудын удирдагчид мэдэгджээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе