|
|
||
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 11-ний өдөр Кенийн нийслэл Найробид Хятадын Төв телевизийн Африк дахь салбарын ажилтнуудтай уулзжээ.
Ли Кэчян хэлэхдээ, танай салбар африкчуудын хүсэл сонирхолд нийцсэн, тэдний үзэл бодлыг илэрхийлсэн Африкийн тухай мэдээ, мэдээлэл нйитлэх хэрэгтэй. Та бүхний тааламжтай хамтын ажиллагааг хараад маш баяртай байна. Хятад -Африкийн хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай. Африкийн орнуудыг оролцуулсан хөгжиж байгаа орнуудын бодит байдлыг үнэн зөвөөр мэдээлж, дэлхий нийтэд хүргэх хэрэгтэй гэжээ. Африк дахь энэхүү салбар нь өндөр төвшинд сайн нэвтрүүлэг бэлтгэж, дэлхий дахинд Африк, Хятад улсыг таниулахыг тэрээр онцолжээ.
Африк дахь Хятадын Төв телевизийн салбар 2012 онд байгуулагдсан тус телевизийн гадаад дахь анхны салбар юм. Тус салбарт 100 гаруй ажилтан ажилладгийн гуравны хоёр хувь нь тухайн орон нутгийн ажилтнууд байна. Тус телевизээр Африкийн бүс нутгийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг салбарын тухай англи хэл дээр нэвтрүүлэг цацахын зэрэгцээ Хятад орны талаар ч нэвтрүүлэг явуулдаг байна. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |