|
|
||
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Ли Кэчян 11-ний үдээс өмнө Кенийн үндэсний залуучуудын сургалтын төвтэй танилцав. Манай технологийн сургалтад хамрагдсан хүмүүс бүгд ажлаар хангагдсан байгаа гэж Хятад Кени хоёр орны төслийн хариуцлагатан танилцууллаа. Энэ нь хоёр талын хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бий болгож, нэг талаас Хятадын тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний давуу талыг ашиглан, тухайн орон нутагт ажлын байрны хангалтыг түргэсгэлээ, энэхүү арга хэлбэрийг Африкт хэрэгжүүлж болох юм байна гэж Ли Кэчян дарга сайшаалаа.
Ли Кэчян дарга сургалтын төвийн залуучуудад хандан хэлэхдээ, залуучуудыг ажлаар хангах явдал бол үндэсний хүсэл эрмэлзэл, та нар Кенийн идээдүйг төлөөлж байгаа юм гэлээ. Тэрээр мөн Хятад ажилтнуудад хандан хэлэхдээ, та нар ч бас залуучууд , гадаадад буй аж ахуйн нэгжүүд нь Хятад улсыг дэлхий дахинд таниулах, Хятад Кенийн хамтын ажиллагааны гэгээн саруул ирээдүйг төлөөлж байгаа юм гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |