• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад дуу, зохион бичлэгийн уралдаан болов

CRI       (GMT+08:00) 2014-05-12 09:35:49

      Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ"-нд өөрчлөлт оруулсны 20 жилийн ой, Хөрш орнуудын хамтын ажиллагааны байгууллагуудын Олон улсын форумын хүрээнд болсон "Хятад дуу дуулаачдын уралдаан" болон "Мөнхийн хөрш хятад орон" сэдэвт зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол 5-р сарын 10-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд боллоо.

      Монголын Энх тайван найрамдлын байгууллага, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, "Эрдэмийн гүүр" сургалтын төв, Модерн залуус ТББ-ын хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээний зохион бичлэгийн уралдаанд БНХАУ-ын Тянжинь хотын Нанькай их сургуулийн оюутан Цэрэнпунсаг, МУИС-ын Орхоны салбар сургуулийн оюутан Баасан-Ням, Улаанбаатарын 23-р сургуулийн сурагч Сарантуяа тус тус 1, 2, 3-р байр эзэлж, хятад дууны уралдаанд 23-р сургуулийн Мөнхжин, Үй Цай сургуулийн Анужин, Чин хур сургуулийн Буян-Ундрах тус тус 1, 2, 3-р байр эзэлсэн байна.

      Монголын Энх тайван найрамдлын байгууллагын Хэрэг эрхлэх газрын дарга Баярсайхан, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтсийн дарга бөгөөд Хятадын соёлын төвийн дарга Вэй Хүншэн, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Сэрчмаа нар арга хэмжээнд оролцож, байр эзэлсэн хүүхдүүдэд өргөмжлэл, мөнгөн шагнал болон дурсгалын бэлэг гардуулав. \ ХОУР-гийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе