|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12-ны өдөр ардын их хурлын ордонд Туркменстаны ерөнхийлөгч Гурбангуль Бердимухамедовтой хэлэлцээ хийж, Хятад-Туркменстаны стратегийн түншийн харилцааны хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлсэн бөгөөд ирээдүйн хамтын ажиллагааг хамтаар төлөвлөж, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ.
Хэлэлцээний явцад, уламжлалт найрамдал болон харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталж, Хятад-Туркменстаны харилцааны урт хугацааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулан, хамтын хөгжил цэцэглэлтийг биелүүлэхээр хоёр орны удирдагчид шийдсэн байна.
Ши Жиньпин заахдаа, 2013 онд Хятад-Туркменстан стратегийн түншийн харилцаа тогтоосноос нааш улс төрийн харилцан итгэлцэл тулам бэхэжсэн байна. Гол чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа асуудлаар Хятад улсыг хэлбэрэлтгүй дэмжсээр ирсэн Туркменстан улсад баяр талархал дэвшүүлж байна. Түүнчлэн хэт даврагч, хагалан бутаргагч болон терроризмд цохилт өгөх, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах талаар хоёр тал мөн нягт хамтран ажилласаар ирлээ. Өнөөдөр, бид хамтаар "Хятад-Туркменстаны найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-г үзэглэж байгаа нь хоёр орны харилцааны хөгжлийн зарчим болон чиг хандлагыг хууль тогтоомжийн дагуу баталгаажууллаа. Хоёр талаараа мөн 2014-2018 онуудын "Хятад-Туркменстаны стратегийн түншийн харилцааны хөгжлийн төлөвлөгөө"-г боловсруулсан юм. Хятад-Туркменстаны харилцаа их хамтын ажиллагаа, их хөгжлийн шинэ цаг эринээ угтан авч байна. Туркменстаны ард түмэн өөрийн улс орныхоо байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг Хятад улс хэлбэрэлтгүй дэмжинэ. Хятад, Туркменстан бол харилцан итгэлцэж, харилцан дэмжсэн стратегийн түнш мөн гэжээ.
Хоёр орны удирдагчид хамтаар "БНХАУ болон Туркменстаны найрсаг хамтын ажиллагааны гэрээ", "БНХАУ болон Туркменстаны стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан тунхаг", " БНХАУ болно Туркменстаны стратегийн түншийн харилцааны хөгжлийн төлөвлөгөө\2014-2018 он\-г батлах тухай мэдэгдэл" зэрэг бичиг баримтыг үзэглэсэн бөгөөд байгалийн хий, хөдөө аж ахуй, зам харилцаа, банк санхүү, соёл, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг олон салбарын хамтын ажиллагааны бичиг материалыг үзэглэх ёслолд оролцжээ.\Д.Х
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |