|
|
||
Жүн Шин Агентлагийн мэдээ: БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 12-ны өдөр Ардын их хурлын ордонд Нигерийн парламентын дарга Давид Марктай хэлэлцээ хийлээ.
Жан Дэжян хэлэхдээ, Хятад, Нигерийн харилцаа нь стратегийн бүх талыг хамарсан онцлогоороо Хятад болно Африкийн орнуудын харилцааны тэргүүн эгнээнд жагсаж, олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй шинэ ахиц амжилт тогтоож байна. Бид Ши Жиньпин даргын дурдсан үнэнч, дотно байх зарчмын дагуу, хоёр орны харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой. Сүүлийн өдөр, ерөнхий сайд Ли Кэчян Нигерид амжилттай айлчилж, хоёр талаараа худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээг улам цааш нь тэлж өргөтгөхийг зөвшөөрсөн бөгөөд их олон хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлсэн байна. Өнгөрсөн онд миний бие Нигерид айлчилж, эрхэм ноён тантай найрсаг бөгөөд ажил хэрэгч хэлэлцээ хийж, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон билээ. Нэг жилийн дараа та Хятад улсад хариу айлчилж байгаа нь БХАТИХ болон Нигерийн парламент хоорондын найрсаг харилцаа тасралтгүй гүнзгийрэн хөгжиж байгааг харуулж байна. хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд, БХАТИХ болон Нигерийн парламент нь найрсаг хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хоёр орны стратегийн түншийн харилцааны хөгжилд нэн их хувь нэмэр оруулж ажиллах ёстой гэжээ.
Давид Марк хэлэхдээ, Хятад улс бол Нигерийн жаргал зовлонгоо хамтатгасан дотно найз байж, Хятад улсын засгийн газар Нигерийг оролцуулсан Африкийн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн билээ. БХАТИХ-тай найрсаг харилцаагаа улам эрчимжүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын олон давхаргын солилцоо, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээр дамжин хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, терроризмтой тэмцэх зэрэг олон салбарын хамтын ажиллагааны нэн их хөгжлийг ахиулахад Нигерийн парламент бэлэн байна гэжээ.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |