• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Туркменстаны Ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-05-13 21:59:26

      Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 13-нд Ардын их хурлын ордонд Туркменстаны ерөнхийлөгч Гурбангули Бердимухамедовтой уулзав.

      Ли Кэчян, Хятад, Туркменстан харилцан стратегийн түнш юм.  Ши Жиньпин дарга тантай баялаг үр дүнтэй хэлэлцээ өрнүүлж, хоёр тал "Хятад, Туркменстаны найрсаг хамтын ажиллагааны гэрээ" зэрэг иж бүрэн хамтын ажиллагааны чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Хятадын тал Туркменстаны талтай хамтдаа чармайж, хоёр орны стратегийн түншийн харилцаа сайн бөгөөд түргэн хөгжихид түлхэц үзүүлэхэд бэлэн байна гэв.

      Гурбангули Бердимухамедов, Хятад улс бол Туркменстаны стратегийн чухал түнш юм. Хоёр орны хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрэв. Туркменстаны тал Хятад улс руу байгалийн хийн экспортоо улам өргөтгөж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлж, эдийн засаг худалдаа, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан технологи, зам тээвэр, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг өргөжүүлэхэд бэлэн байна гэв.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе