• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн Ferghana Морин холбооны тусгай хурал боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-05-13 09:56:50

      12-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин, Туркменистаны ерөнхийлөгч Гурбангули Бердимухамедов нар Ардын Их Хурлын ордонд болсон дэлхийн Ferghana морин холбооны тусгай хурал болон Хятадын адууны баярын ээлжит хуралд оролцлоо.

      Ши Жиньпин, Хятадын соёлд адуу чухал байр сууртай. Хятадын адуун соёл урт удаан түүхтэй юм. Хятадын ард түмэн богино жолоо, босоо дөрөөгөөр хурдалж, Хятадын үндэстнүүдийг сэргэн мандуулах гэсэн Хятадын мөрөөдлийн төлөө мэрийж байгаа юм гэжээ.

      Гурбангули Бердимухамедов хэлсэн үгэндээ, Ахал тек үүлдрийн адуу бол Туркменистаны улсын эрдэнэ юм. Адуу бол Туркменистан Хятадын харилцааны түүхэнд өөрийн гэсэн им тамгаа үлдээж, Хятад иргэдийн сонирхлыг татаж байдаг. Хятадад болж байгаа энэ хурал, холбогдох үйл ажиллагаа нь хоёр ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг улам зузаатгана гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе