• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Туркменстаны ерөнхийлөгчтэй уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-13 15:11:44

             Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян 13-ны үдээс өмнө АИХ-ын ордонд Туркменстаны ерөнхийлөгч Гурбангули Бердимухамедовд бараалхалаа.

            Жан Дэжян, дипломат харилцаа тогтоосон 22 жилд Хятад Туркменстаны харилцаа эрчимтэй хөгжлөө. Ялангуяа ноднин Ши Жиньпин дарга Туркменстанд айлчлан, хоёр орны харилцааг стратегийн түншийн харилцаа болгон хөгжүүлсэн ба ерөнхийлөгч Гурбангули Бердимухамедовтай олон асуудлаар тохиролцоонд хүрснээр хоёр орны харилцаа шинэ төвшинд ахиж чадсан юм. Өдгөө Бүх Хятадын АТИХ болон Туркменстаны парламентын найрсаг харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх явдал маш чухал тул хоёр орны тэргүүлэгчдийн тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлэн, эдийн засаг худалдаа, эрчим хүч, аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, эдгээрийг хуулиар баталгаажуулан, хоёр орны ард түмэнд ач тус хүртээнэ гэжээ.

             Гурбангули Бердимухамедов, хоёр орны хуулийн салбар найрсаг хамтын харилцаа өрнүүлэн, эдийн засаг нийгмийн хөгжилд улам их ач тусаа хүртээхийг Туркменстаны тал дэмжинэ гэжээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе