|
|
||
12-ны өдөр Ардын их хурлын ордны зүүн өргөн чөлөөнд болсон Туркменстаны ерөнийлөгч Гурбангули Бердумухамедовыг угтах ёслолд, тэнгис, агаар, хуурай гурван замын цэргийн ёслолын буу барьсан 13 эмэгтэй хүндэт харуул,ёслолын ангийн эрэгтэй цэргээс бүрэлдсэн нийт 151 дайчин, хоёр орны удирдагчдад хүндэтгэл үзүүлэв. Тэр 13 эмэгтэй хүндэт харуулын цэрэг 1962 онд гурван замын ёслолын цэргийн анги байгуулагдсанаас хойших анхны эмэгтэй цэргүүд бөгөөд хятадын хүндэт харуулын ангийн түүхэнд анхны эмэгтэй бие бүрэлдэхүүн юм. 12-ны өдрийн ёслолын арга хэмжээнд оролцсон тэр 13 эмэгтэй цэрэг, шинээр байгуулагдсан эмэгтэй цэргийн ангиас ирсэн бөгөөд энэ ангид нийт 30 цэргийн бие бүрэлдэхүүнтэй аж. Тэднийг бээжингийн цэргийн тойргоос татсан бөгөөд бүгд 173 см-ээс дээш өндөр нуруутай. Энэ оны 2-р сард ёслолын ангид татаж, 3 сарын хугацаатай эрчимжүүлсэн сургалтанд хамруулж, хүндэт харуулын цэргийн шаардлагыг бүрэн хангасан юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |