• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Амьдралын мод" дугуйн аялалын ажиллагаа болов

CRI       (GMT+08:00) 2014-05-13 15:04:24

     Монгол улсаас БНХАУ-ын хөххотод суугаа ерөнхий консулын газар, ӨМ дахь монгол услын иргэдийн нийгэмлэг, Хөххотод буй монгол улсын оюутдын холбооноос хамтран зохион байгуулсан "Амьдралын мод" нэртэй монголын оюутдын дугуйн аялалын ажиллагаа 5-р сарын 11-нд Хөххотонд болов.

     Уг аялалд Өвөрмонголын Хөххотод ажиллаж, сурч, амьдарч буй 120 гаруй монгол улсын иргэд оролцож, байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд тустай тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйгаар Хөххотын Чингисийн хөшөөний өргөн чөлөөнөөс аялалын гараагаа эхлүүлсэн бол их үдэд Хөххотын хойд биед байрлах Даланхар уулын суганд орших Холын гуу тосгоны мод үржүүлгийн газраар аялан алжаал тайлах зуураа, олон нийтэд сайн үйлсийг уриалан мод тарив.

      Хөххотод байгаа Монгол улсын оюутан залуус болон бусад хүмүүсийн чөлөөт цагийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, оролцогч хүн бүрийг өөрсдийн тарьсан амьдралын модтой болгоход энэхүү аялалын зорилго оршижээ.

      Энэхүү эко аялал нь хоёр жил уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа болохоор өнгөрсөн онд "Эх дэлхийгээ дээдэлье, эрүүл мэндээ дэмжье" уриатай байсан бол харин энэ жил Монгол Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65, найрсаг харилцааны 20 жилийн ойн баяр тохиож байгаатай холбогдуулан "Амьдралын мод" нэгдсэн арга хэмжээ болж хүрээгээ тэллээ. \ www.solongo.net.cn \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе