• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Украйны зүүн нутгийн хоёр муж тусгаар тогтнолоо зарлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-13 11:35:14

    12-нд, Украйны зүүн нутгийн Донецк, Луханский хоёр муж, 11-ний олон нийтийн санал асуулгын дүнгээр Украинаас тусгаарлаж, бүрэн эрхт улс болсноо мэдэгдэв.


    12-нд, Украйны Донецк, Луханский хоёр муж олон нийтийн санал асуулгын дүнг нийтлэв. Түүний дараахан Донецкийн түр засаг дарга мэдэгдэл гаргаж, олон нийтийн санал асуулгын дүнгээр, 5-р сарын 12-ноос эхэлж, Донецк бүрэн эрхт улс болсон. Донецкийн ард түмний хүсэл эрмэлзэл, түүхийн шударга байдлыг бодолцож, Донецкийн бүгд найрамдах улсын ОХУ-д нэгдэн орох асуудлыг хэлэлцэхийг Оросын холбооноос хүсэж байна гэжээ.

    12-нд Оросын Кремлийн ордны хэвлэлийн албанаас, ОХУ орон нутгийн иргэдийн хүсэл эрмэлзлийг хүндэтгэнэ хэмээн мэдэгджээ. 12-нд Киевт Европын зөвлөлийн дарга Херман Ван Ромпу, 11-нд болсон Украйны зүүн нутгийн санал асуулгыг Европын холбоо зөвшөөрөхгүй гэв. Мөн Америкийн төрийн департаментын төлөөлөгч Украйны хоёр мужид болсон санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Түүнчлэн Франц, Их Британи, Япон зэрэг орны засгийн газар бүгд хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлэв. \Урьхан\    


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе