• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны үндэсний зохицуулагчийн 3-р хурал боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-14 10:01:42

           ХОУР-ын мэдээ, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны үндэсний зохицуулагчийн 3-р хурал 2014 оны 5-р сарын 13-ны өдөр Бээжинд боллоо. Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн байгууллагын төлөөлөгчид, Төв, Зүүн Европын 16 орны үндэсний зохицуулагч болон төлөөлөгч, Хятадад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын гишүүд хуралд оролцжээ.

          ГХЯ-ны орлогч сайд, Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Ван-Чао хурлыг даргалсан байна. Тэрээр, дараагийн шатанд, дээд давхаргын харилцаа холбоо хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. "Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны хөрөнгө оруулалт эдийн засаг худалдаанд тус дөхөм үзүүлэх жил"-ийн арга хэмжээний хүрээнд холбогдох үйл ажиллагааг сайн хийж, хоёр талд хөрөнгө оруулах болон худалдааг өргөтгөж, дэд бүтцийн байгуулалт болон зам харилцаа ложистикийн салбарын хамтын ажиллагааг голчлон хөгжүүлж, банк санхүүгийн байгууллага хамтын ажиллагаанд үр ашигтай дэмжлэг үзүүлэхийг сайшаах бөгөөд хүмүүнлэг шинжлэх ухаан техникийн салбарын хамтын ажиллагаанд түлхэц үзүүлнэ гэжээ.

           Төв, Зүүн Европын 16 орны зохицуулагч, төлөөлөгчид Бухарестын уулзалтын дараах хэрэгжилтийн байдлыг өндрөөр үнэлж Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа бол хоёр талын найрсаг хамтын ажиллагааны нөхвөр, Хятад Европын харилцааны хөдөлгүүр болох юм гэжээ.

\Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе