• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И төв зүүн Европын төлөөлөгчидтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-14 09:34:44

    Энэ сарын 13-нд, Хятадын гадаад харилцааны сайд Ван И, Дио Юй Тай төрийн зочид буудалд Хятад - Төв, Зүүн Европын хамтын ажиллагааны орнуудын зохицуулагчийн 3-р хуралд оролцож буй 16 орны төлөөлөгчтэй уулзав.

    Ван И, Хятад ба Төв, Зүүн Европын орнууд том жижиг улс ялгаагүй адил тэгш байх зарчим баримталж, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж байна. Бид хамтын ажиллагааг өөрийн хөгжлийн стратеги ба үйл явц, Хятад Европын харилцааны хөгжил, түүнчлэн "торгоны замын эдийн засгийн бүс", "тэнгисийн торгоны зам" зэрэг олон улсын өргөн хэмжээний хамтын ажиллагааны санаачилгатай нэгдүүлж, хамтын ажиллагааг бодитой үр дүнд хүргэж, иргэдэд үр өгөөжийг хүртээх ёстой гэв.



    Төлөөлөгчид Хятад ба Төв, Зүүн Европын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хамтын ажиллагаа нь харилцан ашигтай гэдгийг онцлоод хамтын ажиллагаагаар дамжуулж, өөрийн орны хөгжлийг цаашид ахиулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе