• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Дэлхийн Ахал теке адууны нийгэмлэгийн 2014 оны ерөнхий чуулган" болон "Хятадын адуун соёлын наадам" болов

CRI       (GMT+08:00) 2014-05-14 14:51:59

Ахал тек

        "Дэлхийн Ахал теке адууны нийгэмлэгийн 2014 оны ерөнхий чуулган" болон "Хятадын адуун соёлын наадам" -ын нээлтийн ёслол 5-р сарын 12-ны орой Бээжин хотын Хөдөлмөрчин түмний соёлын ордонд болж, Хятад улсын дарга Ши Жиньпин болон Туркменстаны ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов нээлтийн ёслол эхэлснийг зарласан бөгөөд Туркмен Хятадад Ахал тек агтаар бэлэг барьжээ.

         5-р сарын 12-14 хүртэл үргэлжлэх уг үйл ажиллагаа нь голдуу Хятад Туркменстаны найрамдлын үзэсгэлэн, Адуун соёлын үзэсгэлэн, "Адуу болон Торгоны зам" гэх сэдэвт форум, уран сайхны тоглолт зэрэг хөтөлбөрүүд болж, уран сайхны тоглолтод нэрт жүжигчин Чэн Лүн буюу Жеки Чэн, нэрт дуучин Сүн Зү-инь нар тоглосон бол Өвөр Монголын Шилийн гол Аймгийн Хөвөөт Шар Хошууны Улаанмөчир чуулга мөн энэхүү тоглолтод Монголчуудын морины соёлын гайхамшгийг харуулсан гоц тоглолт үзүүлжээ.

         Энэ удаагийн арга хэмжээнд Хятад, Туркменстан, Орос, Англи Монгол гээд дэлхийн 60 гаруй улс орон бүс нутгаас төлөөлөгчид оролцож, Монголын Морин Спорт Уяачдын Холбоо, Нүүдэлчин групп зэрэг талаас төлөөлөгчид томилжээ. Мөн энд Хятадын Адууны аж ахуйн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн дэд захирал, профессор Манлай, Өвөр Монголын Шилийн гол Аймгийн Шулуун Хөх Хошууны эрдэмтэн Мянгаад Ш.Дүншиг, Монгол үндэстний нэрт кино найруулагч хатагтай Майлс нар саатаж, Майлс "Торгоны зам дахь морьтон үндэстний соёл сэтгэхүй " гэдэг сэдвээр лекц уншсаныг дуулгахад урамтай байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе