|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 15-нд Ардын их хурлын ордонд Хятадын олон улсын найрсаг харилцааны хурал болон Хятадын ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг байгуулагдсаны 60 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцож, илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, ард түмэн хоорондын найрсаг харилцаа бол дэлхийн энх тайван, хөгжлийн суурь хүчин болж байдаг, Хятадын ард түмэн дэлхийн улс орнуудын ард түмэнтэй эе найрсаг харилцаж, эвсэг зохицонгуй хөгжиж, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн үйлсийг хамтаар урагшлуулахад бэлэн байна. Иргэд хоорондын харилцаа шинийг бүтээж, гадаадтай олон салбарт, олон зам сувгаар, олон шат давхаргатайгаар найрсаг харилцаа өрнүүлэх ёстой гэж онцлов.
Ши Жиньпин Хятадын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс их хурал нээгдсэн явдал баяр хүргэж, эе нөхөрлөл, энх тайвныг эрхэмлэгч олон улсын найрсаг хүмүүс болон урт хугацааны туршид Хятадын хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн үйлсийг халамжлан дэмжиж ирсэн олон орны найз нөхдөд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ши Жиньпин, ард түмний найрамдал бол дэлхийн энх тайван, хөгжлийн суурь хүчин бөгөөд хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэхийн үндсэн нөхцөл юм. Ээдрээ өөрчлөлт ихтэй олон улсын байдал болон нүсэр тулгамдсан дэлхийн чанартай асуудалд хандан улс орнуудын ард түмэн найрсаг харилцаа солилцоогоо эрчимжүүлж, гар нэгдэн хамтран ажиллаж, зовлон жаргалаа хамтатгах шаардлагатай байна. Хятад улс Хятадын үндэстний аугаа их сэргэн мандлыг биелүүлэх явцдаа, дэлхийн улс орнуудын хамт, улс орнуудын ард түмэн өөрсдийн хүслэн мөрөөдлөө нэн сайнаар биелүүлэхийг түлхэн ахиулах болно. Хятад улс цаашид тал бүрээр нээлттэй хөгжиж, дэлхийн улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Торгоны зам дагуух эдийн засгийн бүс, 21-р зууны тэнгис далайн торгоны замын бүтээн байгуулалтыг урагш ахиулж, улс орнууд хөгжлийн завшаан боломжийг хамтаар бүтээх, хамтдаа хуваалцахыг биелүүлэх болно. Хятад улс цаашид гадаад дотоодын соёлын харилцаа солилцоог эрчимтэй өрнүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг түлхэн ахиулахын төлөө хувь нэмрээ оруулна гэж онцлов.
Ши Жиньпин, дэлхийн энх тайван, улс орнуудын хамтын хөгжлийг ахиулахад заавал соёл иргэншлийн харилцаа солилцоог чангатгах хэрэгтэй. Иргэд хоорондын дипломат харилцаа бол соёл иргэншлийн солилцоог нэмэгдүүлэх хамгийн гүнзгий хүчин юм. Бид улс үндэсний хил дамнасан, цаг үеийн орон зай дамнасан, соёл иргэншил дамнасан харилцаа солилцоо өрнүүлж, улс орнуудын ард түмэн харилцан ойлгох, харилцан ойлголцох, харилцан дэмжих, харилцан туслалцахыг ахиулж, дэлхийн улс орнуудын ард түмний зүрх сэтгэл дэх энх тайвны ухамсрыг батжуулж, дайныг хориглон эсэргүүцэх, хамтын хөгжлийг урагшлуулах асар их хүчин болгон бүрдүүлэх ёстой гэв.
Ши Жиньпин, урт удаан хугацааны турш, Хятадын ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг Хятад улсын хэрэгжүүлж буй бие даасан энх тайванч гадаад харилцааны бодлого баримталж, олон улсын хамтын нийгэмлэг болон дэлхийн олон улс оронтой анд найзуудын харилцаа байгуулж, орлуулшгүй чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хятадын ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг 60 жилийн хөгжлийн явцдаа, ард түмэн хоорондын найрсаг харилцаа дэлхийн энх тайван ба хөгжлийг ахиулахад асар том хүчин нь болж буйг бүрэн харуулсан бөгөөд иргэд хоорондын гадаад харилцаа улс үндэсний ерөнхий гадаад харилцаанд чухал байр эзэлдгийг бүрэн гэрчиллээ. Хятадын ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг цаашид улам чармайж, иргэд хоорондын гадаад харилцаа, хот хоорондын гадаад харилцаа, олон нийтийн гадаад харилцааг улам ахиулж, Хятадын ард иргэдийн гадаадтай найрсгаар харилцах ажилд шинэ хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэв.
Ши Жиньпин үгийнхээ төгсгөлд, хүсэл мөрөөдөлтэй, тэмүүлэл зорилттой, тэмцэн урагшилбал, бүх зүйл биеллээ олох боломжтой. Хятадын ард түмэн хүсэл мөрөөдөлтэй, дэлхийн улс орнуудын ард түмэн ч хүсэл мөрөөдөлтэй байгаа нь энэ дэлхийд хэмжээлшгүй боломж, саруул сайхан ирээдүйг авчрах юм. Бид бүгдээр хүсэл тэмүүллийнхээ төлөө хамтдаа тэмцэх, хүн төрөлхтний энх тайван болон хөгжлийн аугаа их үйлсийг хамтдаа урагшлуулахад нэгтгэх болно гэв.
Хурал өмнө, Ши Жиньпин тус хуралд ирсэн гадаадын төлөөлөгчтэй уулзав.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |