• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Португалийн Ерөнхийлөгч Кавако Силватай хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2014-05-15 21:23:54

        Хятад улсын дарга Ши Жиньпин 15-нд Ардын их хурлын ордонд Португалийн Ерөнхийлөгч Кавако Силватай хэлэлцээ хийв. Одоогийн байдалд тулгуурлан, алс ирээдүйг бодолхийлж, Хятад, Португалийн бүх талын стратегийн түншийн харилцаа шинэ шатанд хөгжихийг хамтын хүчин чармайлтаар урагшлуулах нь зүйтэй гэж хоёр орны төрийн тэргүүн нар санал нэгтэй үзжээ.

          Ши Жиньпин, Хятад, Португали дипломат харилцаа тогтоосноос хойш 35 жилийн турш, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцаа ямагт эрүүл тогтвортой хөгжиж ирсэн юм. Хоёр тал эрх тэгш харилцах, харилцан хүндэтгэх, харилцан итгэлцэх зарчим баримталж, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэхийг хичээн, стратегийн өндөрлөг, алсын хараатай хоёр талын харилцааг зохицуулсан юм. Макаогийн түүхэн асуудлыг хоёр орон урагштай зохицуулж чадсан явдал дэлхий нийтэд үлгэр дуурайл болсон юм гэв.

          Ши Жиньпин, эдүгээ Хятад, Португалийн харилцаа боловсронгуй тогтвортой, хөгжлийн эрч хүчтэй, түүхийн хамгийн сайн үедээ байна. Хоёр тал одоогийн байдалд тулгуурлан, алс ирээдүйг бодолцож, дээд зиндааны харилцаагаа хадгалж, засгийн газар, парламент, улс төрийн нам, орон нутаг болон иргэд хоорондын харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой гэв.

         Кавако Силва, Португали, Хятад хоёр орон харилцан хүндэтгэж, найрсгаар харилцаж, хамтын ажиллагаа ахицтай хөгжиж ирэв. Макаогийн бие даасан эрхийг хүлээлгэн өгснөөс хойш, хөгжлийн урагштай байдлаа хадгалсаар ирлээ, энэ нь Португали, Хятад хоёр орны хамтын улс төрийн оюун ухааныг нотлон гэрчиллээ. Хятад улсын хөгжлийн ололт амжилтыг Португалийн тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцаанд итгэл найдвар дүүрэн байна гэв. \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе