• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Олон улсын худалдааны танхимын даргатай уулзав

CRI       (GMT+08:00) 2014-05-15 21:50:58

      Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 15-нд Жун Наньхай-д Олон улсын худалдааны танхимын дарга Харольд Макгрог хүлээн авч уулзав.

     Ли Кэчян, Олон улсын худалдааны танхим бол засгийн газрын бус олон улсын эдийн засгийн чухал байгууллагын хувьд, олон улсын худалдааны хөгжил, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг нэмэгдүүлэхэд идэвх үүрэг гүйцэтгэсэн юм. Хятад улс Олон улсын худалдааны танхимд нэгдсэнээс хойших 20 жилд, холбогдох үйл хэрэгт идэвхтэй оролцож, санхүүгийн болон худалдааны салбарын олон арван тогтоол, зуршлыг зээлдэн авч, Хятадын худалдаа бизнесийн орчин болон аж ахуйн нэгжийн даяарчлалын төвшнийг дээшлүүлэхэд туслалцаа олгосон юм. Хятадын тал Олон улсын худалдааны танхимтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, шударга, зүй зохистой олон улсын эдийн засгийн дэгийг хамгаалахад бэлэн байна гэв.

      Харольд Макгро, Олон улсын худалдааны танхим цаашид Хятад улстай харилцаа, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, дэлхийн худалдаа хөрөнгө оруулалтын цар хүрээг өргөтгөж, олон талт худалдааны тогтолцоог хамгаалан, дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хамтаар ахиулахад бэлэн байна гэв. \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе