• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжяны бага сургуулийн хөл бөмбөгийн баг Хятадыг төлөөлж дэлхийн наадамд оролцоно

CRI       (GMT+08:00) 2014-05-15 17:44:13

        Бээжин хотноо хоёр хоногийн ширүүн өрсөлдөөн өрнүүлсний эцэст, SKF хүүхэд залуучуудын хөл бөмбөгний тэмцээн өндөрлөв. Шиньжяны Ши Хэ Зи 11-р бага сургуулийн эрэгтэй баг бүрэн 6 хожлын амжилтаар аваргалсан бөгөөд Шведэд болох "жижиг дэлхийн цом" хэмээх "Готеборг" хүүхэд залуучуудын хөл бөмбөгийн тэмцээнд орох эрхийг авлаа.

        SKF хүүхэд залуучуудын хөл бөмбөгийн тэмцээн 7 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн 7 жилийн хугацаанд 80 гаруй багийн 1000 гаруй хүүхэд тэмцээнд оролцож, 11 баг Хятад улсын өмнөөс "Готеборг" цомын тэмцээнд оролцож байсан юм.
2013 оны SKF хүүхэд залуучуудын хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлсэн Ляониний эрэгтэй, Хэнаний эмэгтэй баг Хятадыг төлөөлж "Готеборг" тэмцээнд оролцсон юм. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе