• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-05-18 20:45:30

      Ши Жиньпин, Хятад, Камбожийн найрсаг харилцаа өнө удаан түүхтэй, хатуу бэрхийг даван туулсан атлаа гуйвшгүй, эрхэм нандин юм. Олон улсын байдал яаж ч өөрчлөгдсөн, бид Хятад, Камбожийн бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны хөгжлийг заавал хэлбэрэлтгүй урагшлуулж, Хятад, Камбожийн найрсаг үйлсийг хэлбэрэлтгүй үргэлжлүүлж, хоёр орон, хоёр ард түмний найрамдлыг үеэс үед уламжлах хэрэгтэй гэв.

      Ши Жиньпин, Хятад улс Камбожийн талтай дээд зиндааны хэлхээ холбоогоо хадгалж, төр баригч нам хоорондын харилцаагаа чангатгаж, засаглалын туршлагаа хуваалцахад бэлэн байна. Хятадын тал Камбожийн эдийн засаг, нийгмийн хөгжилд боломжийн хэрээр туслалцаа үзүүлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулж, Камбожийн усан цахилгаан станц, нүүрсний цахилгаан станц, эдийн засгийн онцгой бүс зэрэг төслийг сайтар хэрэгжүүлнэ. Мөн, Торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны тэнгис далайн торгоны замын бүтээн байгуулалттай уялдуулан, дэд бүтцийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх болно. Түүнчлэн хоёр тал хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа улам өргөтгөж, залуусын харилцаа солилцоог ахиулах ёстой гэв.

      Хун Сен, ноднингийн 4-р сард миний бие Ши Жиньпин даргатай Бо Ао-д уулзсан билээ. Энэ нэг жилд, бидний тохиролцсон чухал нийтлэг ойлголтууд ахицтай хэрэгжиж, олон салбарын, олон талын хамтын ажиллагаа урагштай хөгжив. Камбожийн засгийн газар болон ард түмэн, Хятад улс урт удаан хугацааны турш эрхэм үнэт дэмжлэг туслалцаагаа өгсөн явдалд талархаж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг нандигнаж байна. Камбожийн тал Хятад улстай бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа эрчимжүүлж, эдийн засаг болон иргэдийн амьжиргааны чухал төслүүдийг сайтар хэрэгжүүлж, аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна. Камбож улс урьдын адил, АСЕАН-Хятадын харилцаа эрүүлээр хөгжихөд идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэв. \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе