• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх дээд уулзалтын талаар мэдээлэл хийлээ

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-05-18 15:07:45

      18-нд Хятадын Гадаад харилцааны яамны дэд сайд Чэн Гүөпин Шанхай дахь Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх дээд уулзалтын мэдээлэлийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Талуудын хамтын хүчин чармайлт дор, энэ удаагийн дээд уулзалт нь хүрээ хэмжээгээр хамгийн томд тооцогдож байгаа учир Азийн орны өвдөгш цуглаан болох юм" гэжээ.

      Чэн Гүөпин танилцуулахдаа, одоогийн байдлаар, уг дээд уулзалтын гишүүн орон, ажиглагч орон, зочин төлөөлөгчдийг оролцуулсан 46 улс орон болон олон улсын байгууллагын тэргүүн, хариуцлагатай ажилтан, төлөөлөгчид хуралд оролцоно. Үүнд: Афганистан, Азербайджан, Иран, Казахстан, Киргизстан, Монгол, Пакистан, ОХУ, Тажикстан, Узбекистан, Шри Ланка зэрэг 11 орны төрийн тэргүүн, Камбожийн ерөнхий сайд түүнчилэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун зэрэг олон улсын байгууллагын 10 хариуцлагатан уг хуралд оролцох юм. Мөн Туркийн Гадаад харилцааны сайд Ахмет Давутоглу нь тус улсын Ерөнхийлөгч Абдуллах Гулын тусгай төлөөлөгчийн хувиар хуралд оролцоно гэжээ.

      Чэн Гүөпин хэлэхдээ, дээд уулзалтын хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев, Киргизийн Ерөнхийлөгч Атамбаев болон Ираны Ерөнхийлөгч Рохани нар Хятадад айлчлал хийх бөгөөд Хятадын тал ёслол төгөлдөр хүлээн авах болно. Тухайн үед, дарга Ши Жиньпин дөрвөн орны төрийн тэргүүнтэй тус тус уулзаж, гарын үсэг зурах зэрэг ёслолын ажиллагаанд оролцоно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе