• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзав

CRI       (GMT+08:00) 2014-05-19 20:10:43

      Хятад улсын дарга Ши Жиньпин 19-нд Шанхай хотноо Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзав.

           Ши Жиньпин, Хятад улс Афганистанд хандсан найрсаг бодлогоо хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх болно. Олон улсын болон бүс нутгийн байдал өөрчлөгдсөн ч Хятад улс Афганистаны найдвартай анд найз хэвээр байх болно. Бид Афганистаны талтай дээд зиндааны харилцаа холбоогоо хэвээр хадгалж, олон давхаргын, олон салбарын харилцаа солилцоо, хамтын ажиллагааг улам ахиулж, Афганистаны энх тайвны сэргээн босголтод чадахын хирээр дэмжин тусалж, Афганистаны хамт, Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг урагшлуулахад бэлэн байна. Хятадын Засгийн газар, аж ахуйн нэгжүүд Афганистанд хөрөнгө оруулж, тухайн нутгийн иргэдэд ашиг тус бүтээхийг дэмжинэ. Афганистаны тал үр ашигтай арга хэмжээ авч, Хятад улсаас Афганистанд суугаа байгууллага болон хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахыг хүсэж байна. Хятад улс Афганистаны талтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, "гурван хүч"-нийг /хэт даврагч, хагалан бутаргагч, алан хядагч сэргийлэн, цохилт өгөхөд бэлэн байна гэв.

          Ши Жиньпин, Афганистаны талын улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд гаргаж буй хүчин зүтгэлийг Хятадын тал дэмжинэ. Афганичуудын хийж буй бүхий эвлэрэлийн үйл явцыг дэмжиж, Хятадын тал үргэлжлэн бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Хятад улс Афганистаны ард түмний сонголтыг хүндэтгэнэ. Афганистаны Ерөнхийлөгчийн их сонгууль, Афганистаны тогтвортой шилжилтийг хэрэгжүүлэх, эв нэгдэл ба тогтвортой байдал өөд урагшлахын шинэ эхлэл болгохыг хүсэж байна. Түүнчлэн Афганистаны асуудалд ШХАБ нэн их үүрэг гүйцэтгэхийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэв.

          Хамид Карзай, Афганистан, Хятад хоёр орон анд нөхдийн гүн зузаан найрсаг харилцаатай, Хятад улс Афганистаны найдвартай сайн хөрш юм. Хятад улс Афганистаны сэргээн босголтод эрхэм чухал тус дэмжлэг үзүүлсэнд  Афганистаны тал талархаж байна. Афганистаны их сонгуулийн үр дүн ямар ч гарсан, Афганистаны тал Хятад улстай дотно, сайн хөршийн найрсаг харилцаагаа хөгжүүлэх зорилт хэвээр байна. Афганистан улс тогтвортой байдал, эвлэрэл болон хөгжилд хүрэхийг Хятадын тал үргэлжлэн дэмжиж, Афганистанд туслан олон салбарт боловсон хүчин бэлдэн сургахыг хүсэж байна. Терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг бол Афганистан, Хятад хоёр орны хамтын дайсан, Афганистаны тал Хятадын талтай хүчээ нэгтгэн цохилт өгөхөд бэлэн байна гэв.

          Ши Жиньпин, Афганистанд болсон хөрсний гулсалтын гамшигт олон хүн нас барж, бэртэж, эдийн засгийн хүндхэн гарз хохирол учруулсан явдалд дахин эмгэнэл илэрхийлж,  Хятадын тал Афганистаны талын хэрэгцээг үндэслэж, гамшгийн дараах сэргээн босголтод туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэв. Үүний хариуд Карзай талархаж байгаагаа илэрхийллээ. \У\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе