• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2014-05-19 22:22:37

      Хятад улсын дарга Ши Жиньпин 19-нд Шанхай хотноо Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн нар, Хятад, Казахстаны харилцаа түүнчлэн хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, хоёр орны хөгжлийн стратегийг бүх талаар гүнзгийрүүлэн, стратегийн хамтын ажиллагааны төвшнийг дээшлүүлж, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын хөгжлийг хамтдаа урагшлуулж, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах шийдвэр гаргалаа.

      Ши Жиньпин, эдүгээ, Хятад, Казахстаны харилцаа урагштай хөгжиж, улс төрийн итгэлцэл болон олон салбарын хамтын ажиллагаа бүгд урьд өмнө байгаагүй өндөр төвшинд хүрэв. Өнгөрсөн онд бидний тохиролцсон нийтлэг ойлголтууд үр ашигтай хэрэгжиж байна. Энэ жил бол Хятад улс өөрчлөлт шинэчлэлтээ бүх талаар гүнзгийрүүлэх эхлэлийн жил юм. Мөн Казахстаны хувьд "2050 оны стратеги"-ийг эрчимтэй ахиулах эхний жил тул, хоёр орны хамтын ажиллагаанд харилцан нөхөх, харилцан ашигтай тал их байгаа юм. Хоёр тал, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын цар хүрээг тэлэх ёстой. Казахстаны тал Шанхайн чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг Хятадын тал дэмжиж байна. Хоёр тал эрчим хүчний хамтын ажиллагаагаа бүх талаар гүнзгийрүүлж, хөдөө аж ахуй, холбоо, инновацийн аж үйлдвэр, дээд техникийн зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Хоёр тал түүнчлэн Хятад, Казахстаны ойр хөршийн бүсийн нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хамтдаа төлөвлөн тогтоох боломжийн дагуу, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хүмүүнлэгийн харилцаа солилцоог өргөтгөх ёстой. Хятадын тал Казахстаны талын хамт, хэт даврагчид, хагалан бутраагчид, алан хядагчидэд цохилт өгөх, мансууруулах бодисыг хориглох, интернет сүлжээний аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа чангатгахад бэлэн байна. Олон улсын болон бүс нутгийн байдал ээдрээтэй, өөрчлөлт ихтэй байна, Хятад, Казахстан хоёр тал ШХАБ-ын хүрээн дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах нь зүйтэй гэв.

      Нурсултан Назарбаев, Казахстан, Хятад хоёр орон маш олон чухал асуудалд ижил байр суурьтай байдаг. Казахстаны тал, Казахстан Хятадын бүх талын стратегийн түншийн харилцааг хөгжүүлэхийн тулд гуйвшгүй чармайх болно, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх явдалд маш их итгэл найдвар тавьж байна. Хятадын эдийн засгийн бүтээн байгуулалтад эрчим хүчний дэмжлэг хангахад Казахстаны тал бэлэн байна. Түүнчлэн Хятадын тал Казахстаны нөөц баялгийн бус салбарт хөрөнгө оруулалтаа өргөтгөж, хоёр талын худалдааны бүтцийг чанаржуулахыг дэмжиж байна. Казахстаны тал Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжин оролцож, эдийн засаг худалдаа, зам тээвэр, хилийн боомтын дэд бүтцийн барилга байгуулалт, санхүүгийн зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байна. Казахстаны тал Хятадын талтай терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ШХАБ-ын хөгжлийг хамтдаа урагшлуулж, төрөл бүрийн аюул занал, өрсөлдөөн сорилтын эсрэг үр ашигтай арга хэмжээ авахад бэлэн байна гэв. \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе