|
|
||
Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөөний 4-р дээд уулзалт 5-р сарын 20-21-нд Шанхайд болно. Энэ удаагийн зөвлөлгөөн "яриа хэлцэл, итгэлцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлж, энх тайван, тогтвортой хамтран ажиллах шинэ Азийг хамтдаа байгуулья" уриан дор болох юм.
Азийн аюулгүйн төвшнийг дээшлүүлэх, ялангуяа Афганистаны тогтвортой байдлыг ахиулах, Ираны цөмийн асуудал, Палестин-Израилийн асуудлыг зохицуулахад энэ удаагийн дээд уулзалт идэвхтэй үүрэг гүйцэтгэх юм.
Афганистаны Кабул хотын их сургуулийн профессор Хамидуллах Фароки, Тус уулзалалт Азийн орон хоорондын итгэлцлийг нэмэгдүүлж, тэдний хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд тусгай индэр гаргажээ. Хуралд олон орон ашиг сонирхынхоо талаар нээлттэй ярилцаж, зөрчил мөргөлдөөнөө зохицуулж болох юм. Азийн орнуудын харилцан ашигтай найрсаг хөгжилд энэ нь чухал нөхцөл бий болгосон юм гэжээ.
Ираны ерөнхийлөгч Хассан Рохани тус уулзалтанд оролцож байгаа нь гадныхны анхаарлыг ихэд татаж байна. Шинжээчид үзэхдээ, Иран, Хятад хоёр Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээний Азийн хоёр улс юм. Уулзалтын олон талт механизм эсвэл хоёр орны хоёр талт солилцооны хувьд, Иран Хятадын харилцаа Ираны цөмийн асуудлыг бүх талаар зохицуулахад онцгой үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
Палестины үндэсний чөлөөлөх хөдөлгөөн (ФАТХ)-ийн Хувьсгалт хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сабри Сейдам энх тайвныг хамгаалах талаар гаргасан Хятадын хүчин чармайлтыг дээд хэмжээнд үнэлж, Палестин бие даасан тусгаар улсаа байгуулах явдалд Хятад улс үргэлжлэн дэмжихийг хүсэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |