• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Лаосын Ардын Намынханд гашуудлын цахилгаан илгээжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-19 09:50:28

             5-р сарын 18-нд Хятадын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Лаосын Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Чоммали Саясонед хандан Хятадын нам, засаг, ард түмний нэрийн өмнөөс 5-р сарын 17-нд онгоцны ослоор эндсэн Лаосын Ардын Намын Төв Хорооны улс төрийн товчооны гишүүн, дэд ерөнхий сайд бөгөөд БХЯ-ны сайд Дуанче Пичит, НАХЯ-ны сайд Тунбанх Сенгархум, Вьентьян хотын намын хорооны дарга Суган Махалас, Лаосын Ардын Намын Төв Хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга Чуан Сумбонуханх нарт эмгэнэл илэрхийлж, тэдний төрөл садантай уй гашууг нь хуваалцаж байгаагаа илэрхийлжээ.

              Ши Жиньпин гашуудлын цахилгаандаа, Лаос улсын удирдагч Дуанче Пичит нарын зэрэг нөхөд улс орныхоо өөрчлөлт шинэчлэлтэнд асар их хувь нэмэр оруулсан бөгөөд Хятад Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулсан юм. Тэдний эндсэн явдал Лаосын нам төрд төдийгүй Хятад Лаос хоёр орны найрсаг харилцаанд асар их гарз хохирол боллоо хэмээн тэмдэглэжээ.
\Ц\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе