• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Киргизийн стратегийн түншийн харилцааг эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-19 09:54:09

              Хятад улсын дарга Ши Жиньпин 18-нд Шанхай хотноо Киргизийн ерөнхийлөгч Алмазбек Атанбаевтай хэлэлцээ хийлээ. Хоёр удирдагч Хятад Киргизийн стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойших олон салбарын хамтын ажиллагааны ололт амжилтыг өндрөөр үнэлж, харилцаагаа гүнзгийрүүлэн, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад хамтдаа хичээн зүтгэхээ илэрхийлжээ.

               Ши Жиньпин, Хятад улс бол Киргизийн найдвартай анд мөн тул тус орны эдийн засаг нийгмийн хөгжилд чадлын хирээр тусалж, өөрийн орны аж ахуйн нэгжүүдийн Киргизэд хөрөнгө оруулалтаа өргөтгөхийг дэмжинэ. Хятадын тал Төв Азийн орнуудын дотоод хэрэгт гадны хүчний гар дүрэхийг эсэргүүцнэ. Хятад улс Киргизийн талтай Азийн итгэлцэл хамтын ажиллагаа, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэргийн хүрээн дэх харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.

                Алмазбек Атанбаев, Хятадын талаас харамгүй тусламж үзүүлсэн явдалд Киргиз улс талархаж байна. Хэт даврагчид, хагалан бутаргагчид, алан хядагчид Хятад Киргиз төдийгүй Төв Азийг ноцтой заналхийлж буй тул Киргиз улс Хятадтай хүч хамтран сэргийлэх, цохилт өгөх арга хэмжээ авахад бэлэн байна. Мөн торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалтад идэвхтэй оролцон, эдийн засаг худалдаа, дэд бүтцийн байгуулалт, нийгэм соёлын зэрэг харилцаа холбоогоо эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

                Хоёр удирдагч "БНХАУ болон БНКУ-ын стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэх тунхаг"-т гарын үсэг зурлаа.


\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе