• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн орос хэлний хэвлэл мэдээллийн хэрэгслийн холбооны хурал Хятадад боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-19 11:44:16

              Шанхайд болж байгаа дэлхийн орос хэлний хэвлэлийн хэрэгслийн холбооны 16-р хуралд оролцож буй тус холбооны дарга Витари Игнатенко 18-нд манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгч, Дэлхийн орос хэлний хэвлэлийн хэрэгслийн холбооны хурлыг Хятадад зохион байгуулснаар Хятад Орос хоёр орны хэвлэлийн салбарын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр ард түмний ойлголцолд сайхан боломж олголоо хэмээн онцолжээ.

              Витари Игнатенко, Оросын улс төр, бизнесийн салбарынхан Хятадын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын хөгжлийг маш их сонирхож байна. Мөн орос залуус хятад залуусын ажил, сурлага, амьдралын байдлыг ойлгохыг хүсэж байна. Дэлхийн орос хэлний хэвлэлийн хэрэгслийн холбооны хурлыг Хятадад зохион байгуулсан нь хоёр орны иргэдийн дунд түүхийн шалтгааны улмаас буй болсон эндүү ташаа ойлголтыг арилгаж, нийгэм соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд ашиг тустай юм гэжээ.

              5-р сарын 18-21-нд Шанхай хотноо Дэлхийн орос хэлний хэвлэлийн хэрэгслийн холбооны 16-р хурал болж байна. Энэ хурлыг Хятадад анх удаа зохион байгуулж байгаа юм.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе