• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пак Гын Хэ ард түмэндээ албан ёсоор хүлцэл өчив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-19 15:42:47

              Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ 19-ний өдөр Чун ва тайд, "Севол" усан онгоц живсэн ослын асуудлаар илтгэл тавилаа. Тэрээр, миний бие ерөнхийлөгч болсны хувьд энэ ослын эцсийн хариуцлагыг үүрэх ёстой хэмээн нийт иргэддээ хүлцэл өчиж, уучлал гуйсан бөгөөд онгоц живсэн ослын улмаас хүмүүсийн дургүйцлийг хүргэж буй далайн цагдаагийн танхимыг татан буулгахаа мэдэгдлээ.

              Өмнөд Солонгосын нэгдсэн цахилгаан мэдээний агентлаг Пак Гын Хэгийн хэлсэн үгнээс иш татаж, миний бие ерөнхийлөгч болсны хувьд онгоц живэхэд зорчигчдыг аварч чадаагүйдээ туйлын ихээр эмгэнэн гашуудаж байна. Энэ ослын эцсийн хариуцлагыг би хүлээх ёстой. Ерөнхийлөгч хүн иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах ёстой. Иргэд маань энэ их гашуун зовлонтой тулгарсан явдалд миний бие хүлцэл өчиж байна хэмээн тэмдэглэжээ.
\Ц\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе