• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Бан Ги Мунтэй уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-19 15:45:56

            Хятад улсын дарга Ши Жиньпин 19-ний өдөр Шанхай хотноо НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтэй уулзлаа.

            Ши Жиньпин, ирэх жил дэлхийн фашизмын эсрэг дайн болон хятадын ард түмний японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилийн ой, мөн НҮБ-ын 70 жилийн ой болох тул Олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн энх тайван хөгжлийн төлөө хичээн зүтгэх ёстой. Үүнд нэгд, зөрчил маргааныг улс төрийн аргаар зохицуулахыг баримтална. Хоёрт, хамтдаа хөгжих зорилтонд хүрэхийн төлөө зүтгэнэ. Гуравт, олон улсын үйл хэрэгт НҮБ удирдах үүрэг гүйцэтгэх ёстой гэлээ.

             Бан Ги Мун, Хятад улс бол НҮБ-ын хүчтэй хамтран зүтгэгч болохыг бодит явдлаар нотоллоо. Хятад улс Азийн хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний бага хурлыг зохион байгуулснаар Азийн орнуудын итгэлцэл хамтын ажиллагааг эрчимжүүлж, заналхийлэл, өдөөн хатгалгыг үр ашигтай зохицуулахад ач тусаа өглөө гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе