• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин: Хятад улс Монголтой хамтран ажиллахад харилцан ашигтай байх зарчмыг баримтална

CRI       (GMT+08:00) 2014-05-19 11:43:57

     БНХАУ-ын дарга Ши Жиньпин 19-ний өдөр Шанхай хотноо Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдожтой уулзав.
   
     Ши Жиньпин, Хятад Монгол хоёр улс уул усаараа холболдсон найрсаг хөрш юм. Хоёр улс сайн хөрш, сайн түнш болж, тал талынхаа амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэх ёстой. Хятад улс Монгол улсын бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, өөрийн орны бодитой байдалд үндэслэн хөгжлийн замаа сонгохыг хүндэтгэнэ. Энэ онд Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Хятад Монголын найрсаг солилцооны жил тохиож байна. Хоёр тал өргөн хэмжээгээр тэмдэглэх арга хэмжээ зохиож, улс орон, иргэдийн дунд чухал нөлөө үзүүлсэн. Өдгөө хоёр орны харилцааны хөгжлийн хандлага сайн байна гэв.

      Тэрээр, Хятад Монголын харилцаанд Хятад улс маш  их анхаарал хандуулдаг бөгөөд дээд хэмжээгээр чухалчлан үздэг. Хоёр орны удирдагч нягт солилцоо, стратегийн хэлхээ холбоотой байж, хоёр орны хамтын ажиллагааг ахиулах ёстой. Мөн хууль тогтоох байгууллага, улс төрийн нам бүлэг, цэрэг армийн хоорондын солилцоог эрчимжүүлэх ёстой. Хятад Монголын эдийн засаг харилцан нөхвөрлөх чанартай. Хятад улс Монголтой хамтран ажиллахад харилцан ашигтай байх зарчмыг баримтална. Хятад улс уул уурхайн эх баялгийг нээн хөгжүүлэх, дэд бүтцийн байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааг зэрэг урагшлуулах зарчмын дагуу дэд бүтцийг холбох байгуулалтыг тэргүүлэх байранд тавьж, торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулах боломжийг ашиглан, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятадын аж ахуйн нэгжийн Монгол улсад хөрөнгө оруулахыг сайшаана. Монгол улс олон улс, бүс нутгийн үйл хэрэгт оролцохыг Хятад улс дэмжих бөгөөд НҮБ, ШХАБ-ын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.  

      Ц.Элбэгдорж, Ши Жиньпин даргын "дотно найрсаг, үнэнч шударга, харилцан ашигтай, уужуу багтаамжтай" гадаад бодлого Монгол Хятадын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал удирдамж, нөхцөл боломж бүрдүүлсэн юм. Хятад улстай хамтран зүтгэж Монгол Хятадын харилцааг бүс нутгийн улс орнуудын харилцааны үлгэр жишээ болгоно. Тайван, Түвдийн асуудлаар Хятадын байр суурийг эрс дэмжиж, хоёр талын тохиролцсон  нийтлэг ойлголт, хэлэлцээрийг хэрэгжүүлж, уул уурхай, цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Монголын тал бэлэн байна. Олон улс, бүс нутгийн ажил хэрэгт Хятадтай ойлголцол хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Азийн хамтын ажиллагаа итгэлцлийн дээд уулзалт амжилттай болохыг Монголын тал хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе