• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улстай харилцаагаа өргөжүүлэх нь Оросын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-05-19 09:52:14

    БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 20, 21-ний өдөр Хятадад төрийн айлчлал хийж, Шанхайд болох Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөгөөний 4-р дээд уулзалтанд оролцох болно. Путин БНХАУ-д айлчлахаас өмнө Хятадын хэвлэлүүдийн хамтарсан сурвалжлагад ярилцлага өгсөн юм.

    Тэрээр, БНХАУ бол ОХУ-ын найдвартай анд нөхөр юм. Хятад улстай харилцаагаа өргөжүүлэх нь Оросын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болно гэв. Путин, өдгөө Орос Хятадын хамтын ажиллагаа бүх талын стратегийн түншлэлийн харилцааны шинэ шатанд орсон. Хоёр орны найрсаг хөршийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх нь Орос, Хятадын ашиг сонирхолд бүрэн нийцэж байна.

    Мөн хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Оросын үлгэр жишээ хамтын ажиллагааны загварыг буй болгоод байна. Иймэрхүү хамтын ажиллагаа нь том орнуудын харилцааны загвар болох ёстой. Дэлхийн болон бүс нутгийн асуудлын тухай Орос Хятадын байр суурь нэгдмэл, эсвэл ижилхэн байна. Мөн, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хоёр тал бэлэн байна. Эдийн засаг, шинжлэх ухаан технологийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь өнөөгийн нөхцөлд хоёр талын тэргүүлэх чиглэл болж байна гэжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе