• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайдтай уулзжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-05-19 10:39:34

            Хятад улсын дарга Ши Жиньпин 18-ны өдөр Шанхайд Камбожийн ерөнхий сайд Хон Сэнтэй уулзсав. Ши Жиньпин, олон улсын нөхцөл байдалд Хятад Камбож стратегийн хамтын ажиллагааны бүх талын түншийн харилцааны хөгжлөө эрчтэй ахиулж, хоёр орны нөхөрсөг ажил хэргээ гуйвшгүй урагшлуулж, хоёр улс орон, ард түмний найрамдлаа үеийн үед уламжлах хэрэгтэй гэжээ. Тэрээр, Камбожтай дээд зиндааны харилцаа, эрх баригч намын харилцааг эрчимжүүлж, төр барих туршлагаа хуваалцахыг Хятад тал хүсэж байна. Хятад улс Камбожийн эдийн засаг нийгмийн хөгжилд цаашид бүх хүчээрээ туслалцаа үзүүлж, усан цахилгаан станц, нүүрсний цахилгаан станц, эдийн засгийн онцгой бүс зэрэг төсөлд дэмжлэг үзүүлнэ. Мөн, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны тэнгисийн торгоны замын бүтээн байгуулалтын дэд бүтцийн талын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Хоёр тал хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөтгөн, залуу өсвөр насныхны солилцоонд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэжээ.

            Хон Сэн, Урт хугацааны турш халуун дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн Хятад улсад Камбожийн засгийн газар, ард түмний өмнөөс баяр талархлаа илэрхийлж байна. Хятадын талтай стратегийн хамтын ажиллагааны бүх талын түншийн харилцааг цаашид эрчимжүүлж, эдийн засаг, иргэний чухал чухал төслүүдийг өрнүүлж, аюулгүй байдал, хууль хэрэгжүүлэх талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Камбожийн тал хүсэж байгааг илэрхийлсэн байна. /Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе