• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бан Ги Мун Хятад улсад талархал илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-20 09:47:00

      НҮБ-ын төв байр 19-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны Хятадад айлчилсан тухай мэдээлсэн байна. НҮБ-ын энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэл, хүний эрхийн ажил хэргийг ахиулах явцад дэмжлэг туслалцаа, хувь нэмэр оруулсан Хятад улсад баярлаж байгаагаа Бан Ги Мун илэрхийлжээ.

      НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик хэлэхдээ, Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 19-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзах үедээ, НҮБ тэрчлэн олон улсын том чухал үйл хэргийн талаар Хятадын үзүүлсэн удирдах үүрэг хариуцлагыг өндрөөр үнэлсэн гэжээ.

       Хятадад албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мөн өдөр дарга Ши Жиньпин болон Ерөнхий сайд Ли Кэчян нартай уулзалт хийж, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе