• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Узбекистаны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-05-20 15:45:51

        Хятад улсын дарга Ши Жиньпин 5-р сарын 20-нд Шанхай хотноо Узбекистаны Ерөнхийлөгч Абдуганиевич Каримовыг хүлээн авч уулзлаа.

        Ши Жиньпин хэлэхдээ, Узбекистан бол Төв Азийн чухал орон төдийгүй торгоны зам дагуух чухал гүрэн юм. Хятад Узбекистан харилцан ашигтай, хамтран ажиллах олон салбар бий, хоёр тал санал бодлоо чөлөөтэй солилцож, хоёр орны харилцааны ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан, торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулах боломжийг судлан, эдийн засаг худалдаа, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт хамтран ажиллаж, Хятад, Төв Азийн байгалийн шатамхай хийн хоолойн барилгын ажлыг хугацаанд нь амжуулах ёстой. Хятад улс Узбекистантай өөрийн удирдлагын туршлагаа хуваалцан, ард түмнийхээ сонгосон хөгжлийн замаар замнаж, нийгмийн тогтвортой байдлыг хангах, эдийн засаг нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд бэлэн байна гэлээ.

        Абдуганиевич Каримов хэлэхдээ, Ши Жиньпин дарга өнгөрсөн оны 9-р сард Узбекистан улсад төрийн айлчлал хийснээс хойш хоёр орны харилцаа бүх талаар хөгжиж байна. Хятад улсын стратегийн алсын бодлогыг биширч байгаа бөгөөд Хятад улс өөрийн замаараа замнахаа баримтлахыг сайшааж буйгаа илэрхийлж байна. Хятадын ард түмэн Хятад улсын хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэж байгаа бөгөөд Хятад улстай тогтоосон найрсаг харилцаагаа улам бататгаж, хамтын ажиллагааны итгэлт түнш болох болно. Торгоны зам дагуух эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, эдийн засаг худалдааны харилцаа холбоог эрчимжүүлэн, хоёр орны хөгжлийг хамтдаа урагшлуулахад бэлэн байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе