|
|
||
БНХАУ болон ОХУ 20-нд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, эрчим хүчний бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоохоо мэдэгджээ.
Хятад улсын дарга Ши Жиньпин 20-ны өдөр Хятад улсад төрийн айлчлал хийн, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх тухай дээд хэмжээний 4-р бага хуралд оролцож байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хамтаар "Стратегийн тал бүрийн хамтын ажиллагааны түншийн харилцааны шинэ үе шатны тухай БНХАУ болон ОХУ-ын хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зуржээ.
Мэдэгдэлд дурдахдаа, Хятад, Оросын эрчим хүчний салбарын бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг байгуулж, газрын тосны салбарын цогц хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, ОХУ Хятад улсад байгалийн хий экспортлох ажлыг даруй эхлүүлж, Оросын нутаг дахь нүүрсний орд болон зам харилцааны дэд бүтцийг нээж хөгжүүлэхээр дамжин нүүрсний салбарын хамтын ажиллагааг өргөтгөж, Орост шинэ цахилгаан станц байгуулан Хятад улсад цахилгаан эрчим хүч нийлүүлэхийг идэвхтэй судална. Үүний зэрэгцээ, Хятад, Орос нь хоёр талт худалдааны хэмжээг 2015 онд 100 тэрбум ам доллар, 2020 онд 200 тэрбум ам долларт хүргэхээр үргэлжлэн чармайж, Хятад, Оросын засгийн газар хоорондын эдийн засгийн орчин үеийн байгуулалтын салбарын хамтын ажиллагааны санамж бичгийг практик дээр хэрэгжүүлэн, хоёр талт худалдааны тэнцвэртэй байдлыг батлан, худалдааны бүтцийг сайжруулахын зэрэгцээ, харилцан хөрөнгө оруулахаа нэмэгдүүлэх болно гэжээ.
Мэдэгдэлд цааш нь , Хятад, Орос дээд шинэ техникийн салбарын хамтын ажиллагааныхаа үр ашгийг нэмэгдүүлж, цөмийн эрчим хүчнийг энхийн төлөө ашиглах, иргэний агаарын тээвэр, сансар аяллын ерөнхий техникийн судалгаа, сансрын орон зайн хэмжилт, дагуулаар замчлах, сансрын гүний судалгаа болон нисэгчтэй сансар аяллын салбарын чухал төслөөр улам илүү хамтарч ажиллах болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |